Агмарко ХХК

ТАНИЛЦУУЛГА

   "Агмарко" ХХК 2006 онд гадаад худалдаа, мах махан бүтээгдэхүүний худалдаа, газар тариалангийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба бөөний борлуулалт, түгээлтийн менежмент хийдэг компани юм.

undefined

undefined

Одоогоор 25 орчим ажиллагсадтай бөгөөд хүнсний аюулгүй байдлыг сайтар хангасан зориулалтын тээврийн хэрэгсэл, хөргөлттэй агуулах, мах махан бүтээгдэхүүний тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон.

undefined

Манай компани нь Бразил, Хятад улсаас сайн чанарын тахианы мах, махан бүтээгдэхүүн, Чили, Аргентин улсуудаас хатаасан үзэм, чавга, самар, жимс, Англи улсаас бүх төрлийн жимсний дарс,  Голланд улсаас хөлдөөсөн төмс импортлон оруулж ирдэг бөгөөд АНУ-ын Mountaire, Голландын Tomex, Чилийн FRUTEXSA, Английн ACCOLADE WINERY компанийн албан ёсны борлуулагч билээ.

undefined

 Бид хэрэглэгч болон худалдан авагчиддаа олон улсын чанарын сертификат, Монгол улсын лабароторийн шинжилгээтэй, хадгалалтын горимд удаан байгаагүй шинээр үйлдвэрлэгдсэн, зориулалтын савлагаатай,  зөөлөн, амттай, илчлэг ихтэй, 100% натурал тахианы мах махан бүтээгдэхүүн, шинэ ургацын жимс,  сайн чанарын төрөл бүрийн дарсыг  санал болгож байна.

undefined

"Алтанбулаг" чөлөөт бүс дэх  өөрийн татваргүй барааны дэлгүүрээр Чили, Аргентин улсын хатаасан үзэм, чавга, самар, Чили улсын Valdivieso компанийн вино, Францын Lamothe Vincent компанийн вино болон Монголын АПУ, Спирт бал бурам ХХК-ны дистрибютерээр ажиллаж эдгээр компаниудын бараа бүтээгдэхүүн болох экспортын цагаан архийг худалдан борлуулж байна.

undefined

undefined

undefined

undefined

undefined

Манай компани улсад жилд 500 сая төгрөгний татвар төлдөг, 2009, 2010,2011,2016 оны ТОП 100 өрсөлдөгч 50 компаний нэг юм.

undefined

undefined

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд