“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТОВЧ ТАЙЛАН /2018 оны I-IX сарын байдлаар/

“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТОВЧ ТАЙЛАН

/2018 оны I-IX сарын байдлаар/

 

 

Нэг. “Бодлогын баримт бичгүүд болон хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох” гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангах хүрээнд:

  1. “Хүнсний тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, экспортолж, импортолно” гэсэн заалтыг Гаалийн байгууллага баримтлан ажилласнаар  “Чөлөөт бүсийн тухай” хуулийн 16.1.4. дахь заалт буюу зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” гэсэн заалттай зөрчилдөн “Чөлөөт бүсийн тухай” хууль хэрэгжихгүй байна. Энэ талаар МУ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд, мөн “Хүнсний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар  санал боловсруулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдад тус тус  албан бичиг хүргүүлсэн. Түүнчлэн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очиртой санал бодлоо солилцон хуулийн заалтуудыг тайлбарлаж,  ажлын хэсэгт орж ажиллаж байна. 
  2. “Чөлөөт бүсийн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын журам боловсруулах тухай албан бичгийг МУ-ын Шадар сайдаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна” гэсэн заалтад “...нарийвчилсан журмыг Засгийн газар тогтоож өгнө” гэсэн өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна гэсэн хариуг ирүүлсэн.   
  3. Үндэсний аудитын газрын “Зөрчил арилгах тухай” албан шаардлагын дагуу Алтанбулаг чөлөөт бүсийн ЗАА нь 2014 оноос өмнө газар эзэмшиж байсан 55 аж ахуйн нэгжүүдээс газрын нөхөн төлбөрт 756.789.400 төгрөгийг гаргуулах  ажлыг зохион байгуулж, шүүхэд “Гэрээний үүргийг хангуулж, газрын төлбөр нөхөн гаргуулах тухай” агуулга бүхий нэхэмжлэлүүдийг гарган ажиллалаа.  
  4. Архивын ажлын чиглэлээр 2003-2014 он хүртэлх Архивт хадгалагдаж буй баримт бичгийн байнга, түр, 70 жил хадгалах данс бүртгэл болон устгах хэргийн актыг үйлдэж нягтлан шалгалт хийж байгаа бөгөөд 2018 оны ХХНЖ-ийг боловсруулж ББНШК-оор хэлэлцэж, баталсан. Ирсэн баримт бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавьж, баримт бичгийн шийдвэрлэлтийн мэдээг сар тутамд гаргаж баталгаажуулж байна.
  5. Засгийн газрын 2017 оны 01 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг нийт ажилтан, албан хаагчдад танилцуулж, мөрдөн хэрэгжүүлж байна. Үүнд: Сахилгын зөрчил гаргасан нийт 3 албан хаагчдад холбогдох хууль, тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан.
  6.  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу холбогдох албан хаагчдыг сургалтад хамруулсан.

 

Хоёр.“Бүсийн дэд бүтцийн ажил үйлчилгээ” гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангах хүрээнд:

     1.  Алтанбулаг-Сүхбаатарын 25 км бохир усны шугам хоолой, өргөлтийн насосны станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэлд улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу сүүлийн шатны туршилт, тохируулгын ажлыг аймгийн БХБХ-ийн дарга Ч. Доржмягмар, “Урсгал ус” ХХК-ийн Ерөнхий инженер Л. Бямбадаш, “Оргил төсөл” ХХК-ийн захирал Б. Батцэнд болон гүйцэтгэгч байгууллагын төлөөллийг байлцуулан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийж гүйцэтгэлээ.

2. 2018.03.14-ний өдрийн №А/77 тоот “Алтанбулаг чөлөөт бүсийн үндсэн хөрөнгийн үнэлгээний ажлын хэсэг томилох, захирамжийн дагуу үндсэн хөрөнгийн жагсаалт гаргаж, тухайн барилга байгууламжуудын архивт буй материалуудтай танилцан нэгтгэж, ТӨБЗГ-аас гаргасан маягтуудыг зааврын дагуу бөглөх, барилга байгууламжийн хувийн хэрэг нээж хөтлөх ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:       

                1. Бохир усны өргөлтийн насосны станц. БУНС№1-12,  Бохир усны

                         шугам сүлжээний хувийн хэргийг нээж хөтөлсөн.

           2. Бүсийн харуул хамгаалалтын барилга байгууламж

           3. Сэлэнгэ аймаг дахь оффисын барилга

           4. Үерийн хамгаалалтын далан суваг

           5. Гааль худалдааны 8,2 га зам талбай

           6. Хүзүүвчний хэсгийн авто замын урсгал тусгаарлах хашаа

           7. Хилийн шалган нэвтрүүлэх барилга

           8. Захирагчийн ажлын албаны оффисын барилга зэрэг нийт 25 барилга байгууламжуудын хувийн хэргийг нээн хөтөлж холбогдох  материалуудыг бүрдүүлсэн.

  1. Бүсийн цахилгаан хангамжийн зураг төслийн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр СЯ-ны холбогдох ажилтнуудтай уулзаж Сангийн сайдад албан бичиг явуулсанаар 2018 онд Шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудын бэлтгэл ажил, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн жагсаалт-д оруулж Сангийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн №177 тоот тушаалаар 180 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн.
  2. Бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажлын зураг төслийн зөвлөхийг сонгон шалгаруулах тендерийг өдөр тутмын сонинд зарлаж, ТӨБЗГ-ын цахим хуудсанд байршуулж, хураангуй жагсаалтад 3 компанийг сонгож тендерийн  материал өгөөд байна.
  3. “Алтанбулаг” сумын засаг дарга П.Батсайханы 2018.04.11-ний өдрийн №171 тоотоор тус сумын төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах “50 хүүхдийн цэцэрлэгийн барилга”-ыг бүсийн цэвэр, бохир усны шугамд холбох техникийн нөхцөл хүссэний дагуу барилгын шугам сүлжээг цэвэр усны ГГХ №38, бохир усны БУХ №56-д холбох техникийн нөхцөлийг “Барилгын тухай хууль”, “Эрчим хүчний тухай хууль” болон бусад холбогдох хууль, журмын дагуу  олгосон. /2018.04.24. БСШУСЯ-д/
  4. Алтанбулаг чөлөөт бүсэд 10 МВ цахилгаан, 15 кВа-ийн дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бага оврын цахилгаан станцийг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр бариулах хүсэлтийг Японы Сумитомо корпорацад тавьж МУ-ын Шадар сайдын хэмжээнд уулзалт зохион байгуулав.
  5. 2018 онд дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар ААН, байгууллагуудад олгох газрын төлөвлөгөөг боловсруулсан ба 2018 оны 06-р сарын 22-ны өдөр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалт”-ыг зарласан. Нийт 4 ААН “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгаа”-г авсан. Төсөл хүлээж авах эцсийн хугацаа буюу төслийн нээлт 2018 оны 08-р сарын 22-ны өдөр болж 1 ААН төсөл ирүүлсэн.

Гурав. “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг хөгжүүлж, судалгаа мэдээллийг өргөжүүлэх” гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангах хүрээнд:

  1. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Б.Лхагважавтай хийсэн ажил хэргийн уулзалтаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар бүлэгт тусгагдсанЧөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана” гэсэн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж буй Чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчинг сайжруулах, хууль журмыг уялдуулах, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох шийдвэрлэх мөн түүнчлэн гаалийн тусгай дэглэмийн  тухайд  ажлын хэсгийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хийгдэх ажлуудын талаар хэлэлцэн ярилцсан. 
  2. Орос-Монгол Засгийн газрын хоорондын комиссын XXI хуралдаан, Бүс нутаг хил орчмын XIII дэд хуралдааны протоколуудад “Алтанбулаг” чөлөөт бүсийн талаар тусгасан ажлуудыг шийдвэрлүүлэх талаар ГХЯ-аар дамжуулан ОХУ-ын талтай хамтран ажиллалаа. Энэ ажлын хүрээнд Шадар сайдын Ажлын алба, ГХЯ, МҮХАҮТ, “Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА нар хамтран 2018 оны 04-р сарын 13-ны өдөр “Алтанбулаг” чөлөөт бүс дээр Монгол, Оросын хамтарсан ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж, “Алтанбулаг чөлөөт бүсийн өнөөгийн байдал ба цаашдын хөгжил” сэдэвт танилцуулгыг хийж, дугуй ширээний ярилцлага хийгдсэн. Мөн Монгол, ОХУ-ын албан төлөөлөгч, гадаадын хөрөнгө оруулагч нарт газар дээр нь бүсийн өнөөгийн байдлыг танилцуулав.
  3. Аялалын маршрутад “Алтанбулаг” чөлөөт бүсийг оруулах, ногоон байгууламж бий болгох боломжийн талаар БОАЖЯ-тай хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, үүний үр дүнд “Аялал жуулчлал ба чөлөөт бүсийн хөгжил” зөвлөгөөнийг хамтран 2018 оны 04-р сарын 19-нд зохион байгуулсан. БОАЖЯ, ЗТХЯ-тай цаашид хамтран ажиллаж, 2019 оны төлөвлөгөөнд дээрх асуудлуудыг тусгуулахаар болсон.

 4. “Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА нь Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Алтанбулаг сумын ЗДТГ болон бусад холбогдох төрийн захиргааны байгууллагууд, иргэдтэй уулзалтууд хийсэн. Эдгээр уулзалтуудаар сумын иргэдийг ажлын байраар хангах, ажлын байрны тавигдах нөхцөл шаардлагуудыг хүргүүлэх, мэргэжлийн сургалтад хамруулах зэрэгт хамтран ажиллах, мөн сумын иргэдийн ундны усны асуудал, чөлөөт бүсийн худгаас ус түгээх асуудлыг орон нутгийн байгууллагад хүлээлгэн өгөх, ашиглалтын зардлыг шийдвэрлүүлэх, чөлөөт бүсийн төсвөөс орон нутгийн төсөвт оруулах орлогын түвшин зэрэг асуудлаар санал солилцон, хариулт өгч, тодорхой асуудлууд дээр санал нэгдэн, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг цохон тэмдэглэлээ.

5. 2018 оны 06-р сарын 04-09-ний өдрүүдэд “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээний хүрээнд Монгол-Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагааны чуулганд идэвхтэй оролцсон. Уг арга хэмжээний үеэр “Алтанбулаг” чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой ОХУ-ын Коми мужийн Сыктывкар хотын “Комитекслин” ХХК, “Красноярские панели” ХХК, “Декор-М” компаниудтай холбоо тогтоож, чөлөөт бүсийн талаар танилцуулсан.

6. 2018 оны 06-р сарын 07-09-ний хооронд “Монголын Эдийн засгийн чуулган 2018” арга хэмжээнд оролцсон.

7. Бүгд Найрамдах Буриад улсын Кяхта хотын 290 жилийн ой, Кяхтинский районы 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Алтанбулаг сумын ЗДТГ болон “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба хамтран “Эрдэм шинжилгээний бага хуралд”-д оролцож, “Алтанбулаг чөлөөт бүсийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил” сэдэвтэй илтгэл тавьж, амжилттай оролцсон.

8. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны I нарийн бичгийн дарга, Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жихөн тэргүүтэй зочид төлөөлөгчдийг энэ оны 7-р сарын 6-ны өдөр Алтанбулаг чөлөөт бүс дээр угтан  авч чөлөөт бүсийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулж санал бодлоо солилцсон.

9. 2018 оны 8-р сарын 17-ноос 19-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод зохион байгуулагдсан X дахь удаагийн “Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт”-д оролцсон. Чуулга уулзалтын зорилго нь өнгөрсөн жилүүдийн үйл явцыг дүгнэж, Өвөр Монголын газар зүйн байршлын давуу тал, онцлог бүхий үйлдвэрлэлийн давуу нөхцөл болон Хятад, Монгол, Орос гурван улсын хоорондын олон салбарт хамтран ажилласан суурийг ашиглан ӨМӨЗО-ны гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Нэг бүс Нэг зам” болон Хятад, Монгол, Орос гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтад идэвхжүүлэхэд оршино. Дөрвөн салбар хуралдаанаас “Хятад Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай” хуралдааныг онцлон идэвхтэй оролцлоо.

10. “Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА-ны нийт бие бүрэлдэхүүн “Алтанбулаг” чөлөөт бүс дээр тохижилт, үйлчилгээний ажил, ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтийн ажлуудыг өөрсдийн хүч, боломжийг дайчлан хийж гүйцэтгэлээ. Үүнд:

      Чөлөөт бүсийн орох гарах гарцын 8 ширхэг шлаг-баумыг будаж өнгийг сэргээсэн ба чөлөөт бүсийн орох хаалга болох “Соёмбот” хаалгыг бүрэн будаж дуусгасан.

Монгол улсын дархан хилийн 654 дүгээр баганыг хуулбарлан дурсгал болгон босгов. Энэхүү цэгээс баруун хойд чигт 500 метрийн зайд 654 дүгээр хилийн багана оршдог болно.

undefined

Чөлөөт бүсийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлын хүрээнд 8.2 га талбайд нарс-50 ширхэг, тэхийн шээг бут сөөг-20, нохойн хошууны бут сөөг 10 -ийг тус тус суулгаж тарив.

Чөлөөт бүсийн хашаанд 50 м2 зайтай талбайн хог хаягдлыг цэвэрлэж, унасан хашаануудыг гагнах зэрэг тохижилт, үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Дөрөв. “Хөрөнгө оруулагч ААН-ын бүртгэлжүүлэлт” гэсэн байгууллагын стратегийн зорилтыг хангах хүрээнд:

  1. 2018.01.12-ны А/02 тоот захирамжаар баталсан ААН-ийн шинэчилсэн бүртгэл явуулах ажлын дагуу 2018 оны 9-р сарын байдлаар 56 аж ахуйн нэгжид холбогдох журмын дагуу бүртгэлийн гэрчилгээ шинэчлэн олгож, 82 аж ахуйн нэгжтэй хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг байгуулсан. “Алтанбулаг” чөлөөт бүсэд бүртгэлтэй нийт 105 аж ахуйн нэгжээс 97 аж ахуйн нэгж газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэн байгуулж, хамтран ажиллах гэрээгээр 8 аж ахуйн нэгж бүртгэгдсэн.
  2.  Чингэлгийн талбайн 12 аж ахуйн нэгжтэй талбай түрээслэх гэрээг шинэчлэн байгуулсан. 23 аж ахуйн нэгж чөлөөт бүс тодотголтой хуулийн этгээд байгуулахаар материалаа бүрдүүлж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн 6 ААН, компанийн эрхийг цуцлах шийдвэр гаргасан.
  3. “Алтанбулаг” чөлөөт бүсэд бүртгэлтэй 105 аж ахуйн нэгжид 2018 оны бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх, газрын төлбөр төлөх нэхэмжлэл хүргүүлж албан шаардлага тавьж ажиллав.
  4.  2014-2018 оны 9 сарын 24 –ны өдрийг хүртэлх зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний мэдээ.

 

д/д

Он

Зорчигч

Тээвэр

Дотоод

Гадаад

Нийт

Дотоод

Гадаад

Нийт

1

2014

15620

426

16046

4854

112

4966

2

2015

16172

140

16312

4335

1

4336

3

2016

33880

180

34060

12369

28

12397

4

2017

29179

183

29362

12215

17

12232

5

2018 оны 9 сарын 24

31210

222

31432

11517

22

11539

 

Нийт

126061

1151

127212

45290

180

45470

 

undefined

undefined

 

  1. Бүсэд үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа 15 аж ахуйн нэгж байна. Үүнд:

“Солонго инвест чөлөөт бүс”ХХК,

“Оол монголиан интернэшнл нетворк чөлөөт бүс” ХХК,

“Ангара дэвших трейд чөлөөт бүс” ХХК,

“Агмарко чөлөөт бүс” ХХК,

“Норд барс чөлөөт бүс” ХХК,

“Байгалиа дээдэлье чөлөөт бүс” ХХК,

“Алтанбулаг дюти фрий чөлөөт бүс” ХХК,

“Чансаа хан хөхий холдинг чөлөөт бүс” ХХК,

“Урсгал зам чөлөөт бүс” ХХК

“Секюр финанс трейд чөлөөт бүс” ХХК,

“Цахим ертөнц чөлөөт бүс” ХХК

“Өгөөмөр баянбулаг чөлөөт бүс” ХХК.

“Тайгын шанд” чөлөөт бүс ХХК

“Хур ирмүүн билэг” чөлөөт бүс ХХК

“Глобал бридж” чөлөөт бүс ХХК

  1. Чөлөөт бүсийн үйл ажиллагааг өдөр тутам хэвийн явуулах үүднээс Гааль, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн удирдлагуудтай ажлаа уялдуулж, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж, иргэдийг бүртгэх бүртгэлийн ажлын график төлөвлөгөө гарган 7 хоног бүр тогтмол ажиллаж байна.
  2. Газрын төлбөрийн 25,6 сая төгрөгийг улсын төсвийн орлого болгосон.

“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

 

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд