ЧӨЛӨӨТ БҮСЭД ШААРДЛАГАТАЙ ДЭД БҮТЦИЙГ ТӨР БҮРДҮҮЛЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧИД АЖ АХУЙН НЭГЖҮҮД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТОГТВОРТОЙ БАЙХАД АНХААРЧ АЖИЛЛАНА ХЭМЭЭН ОНЦОЛЛОО.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын гишүүн, сайд нар өнөөдөр МҮХАҮТ-д бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

undefined

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг хүргэж, өнөөдрийн уулзалтаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцож буйг хэллээ.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ: Ирэх 4 жилийн төлөвлөлт, зорилт дээр хувийн хэвшилтэйгээ ярилцаж, саналыг авч хөгжлийн бодлогод тусгаж явна. Үүний дараа хувийн хэвшилтэй хамтарсан ажлын хэсгүүдийг байгуулна. Мөн эдийн засгийн “Чөлөөт бүс”-д голлон анхаарч, Чөлөөт бүсэд шаардлагатай дэд бүтцийг төр бүрдүүлж, бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа тогтвортой байхад анхаарч ажиллана гэлээ.

Хөрөнгө оруулагчид

Санал Хүсэлт

Хамтран ажилладаг байгууллагууд