БНСУ-ЫН (KSP) ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

БНСУ-ын Засгийн газраас хөгжиж буй улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд “Монголын чөлөөт бүсүүдийн үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг дэмжих” төслийг зургаан сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууслаа. 

Тус төслийн хаалтын үйл ажиллагаанд Эдийн засаг, хөгжлийн яам, “Алтанбулаг” “Замын-Үүд”, “Цагааннуур”, Хөшгийн хөндийн чөлөөт бүсүүдийн төлөөллүүд болон БНСУ-ын (KSP) хөтөлбөрийн зөвлөхүүд оролцов.

Тус төслийн багаас дараах зөвлөмжийг санал болгосон. Үүнд : 

- Тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, үйл ажиллагаагаа тодорхой болгох.

- Тэргүүний дэвшилтэт технологийг оруулж зах зээлд нэвтрүүлэх.

- Гадаадын хөрөнгө оруулалттай компанид зориулсан хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж. гадны хөрөнгө оруулагчдыг татах  

- Экспортод эцсийн бүтээгдэхүүн гаргаж, чөлөөт худалдааны гэрээг  ашиглах

- Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах

Алтанбулаг чөлөөт бүсэд хөнгөн үйлдвэрлэл, экспорт импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, мэдээлэл технологийн чиглэлээр, хөдөө аж ахуйд суурилсан цогц үйлдвэрлэл /HUB/ хөгжүүлэхэд үр ашигтай ажиллах боломж байгаа тухай арга зүйн зөвлөгөө өгсөн.  

 

 

“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА