Бүртгэлийн гэрчилгээг яаралтай авах гэсэн юм.

Хариулт:        Монгол улсын “ Чөлөөт бүсийн тухай” тухай хуулийн 12 дугаар зүйлд: Чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн  бүртгэлийн зохицуулалтыг үндэслэн  Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, “Алтанбулаг” чөлөөт бүс,  “Замын-Үүд” чөлөөт бүс, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн Захирагч нарын хамтран баталсан 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1436/, А/32, А/56, А/33 тоот тушаал, Захирамжийн        1 дүгээр хавсралтад заасан “Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх тусгай журмын хоёр  дахь заалтад:

  • Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл
  • Үүсгэн байгуулагчийн баримт бичгийн хуулбар
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт
  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас  олгосон  хуулийн этгээдийн  нэрийн хуудасны  баталгаажуулалт
  • Шаардлагатай тохиолдолд  итгэмжлэл
  • Хамтран ажиллах гэрээ /” Чөлөөт бүсийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн                  12.4 дэх заалтад хамаарах хуулийн этгээдэд/ зэргийг үндэслэн Бүртгэлийн гэрчилгээг олгоно.

Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба өргөдлийг хүлээн авч ажлын 5 хоногийн дотор хянаж, хуульд заасан шаардлага хангасан бол бүртгэлийн гэрчилгээ олгоно.