БНХАУ-ын Нин Ся мужийн олон улсын ачаа тээврийн галт тэрэг-2019 танилцуулах уулзалт.

БНХАУ-ын Нин Ся мужийн олон улсын ачаа тээврийн галт тэрэг-2019 танилцуулах уулзалтад “Алтанбулаг” чөлөөт бүсийн ЗАА-ны төлөөлөл оролцсон. Тус арга хэмжээнд доорх танилцуулгууд хийгдлээ. Үүнд:

- Конг худалдааны танхимын дэд дарга Гуохуа  Нин Ся мужийн талаар болон олон улсын ачааны галт тэрэгний тухай.

- Нинся Жиали тээвэр ложистикийн ХХК –ийн арилжааны захирал Лян Хуа: “Нинся олон улсын ачаа тээврийн галт тэрэгний үйл ажиллагаа, худалдан авалтын хэрэгцээ”.

- Нинся Фухай тээвэр логистикийн ХХК-ийн ерөнхий менежер “Гаалийн баталгаат логистикийн төв” –ийн танилцуулга.

- Нинся Рант группын ТУЗ-ийн дарга Жиа Сяодонг “Лу Ган-ий тухай болон худалдан авалтын хэрэгцээ шаардлага”-ын тухай г.м.

Мөн тээвэр логистик, ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Монгол-Хятадын компаниудын “ B2B” бизнес - уулзалт боллоо.