АЛТАНБУЛАГ БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД “АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЛОГИСТИК ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ.

     МҮХАҮТ, БХБЯ, "Алтанбулаг" чөлөөт бүсийн ЗАА, "Нью Урбанизм" ХХК хамтран Алтанбулаг боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд “Алтанбулаг” чөлөөт бүсийн логистик төвийг хөгжүүлэх төлөвлөгөөний талаар санал солилцох уулзалт,  хэлэлцүүлгийг МҮХАҮТ дээр зохион байгууллаа.

     Тус уулзалт хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ гишүүн Н. Оюундарь, БХБЯ, "Алтанбулаг" чөлөөт бүсийн ЗАА-ны холбогдох албан тушаалтнууд "Нью Урбанизм" ХХК болон бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн төлөөлөл нар оролцлоо.

     Хэлэлцүүлгээр: “Алтанбулаг” чөлөөт бүсийн өнөөгийн байдал”, “Алтанбулаг чөлөөт бүсийн тээвэр логистикийн төвийг хөгжүүлэх” тухай танилцууллагууд хийгдэж чөлөөт бүсийн логистикийн төвийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хууль эрх зүйн уялдаа холбоог сайжруулах, чөлөөт бүсүүдийг  төрөөс бодлогоор дэмжиж хөгжүүлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.