ЭРХЭМ ЗОРИЛГО

ЭРХЭМ ЗОРИЛГО

 Эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино. /ЧБТХ-ийн 4-р зүйл/

“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

  “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.

 

 

 СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

            Алтанбулаг чөлөөт бүсэд олон улсын худалдаа, тээврийн үйлчилгээг өндөр хэмжээнд хөгжүүлэх замаар бүс нутгийн томоохон логистикт чиглэсэн чөлөөт бүс, шинэ зууны худалдаа, эдийн засгийн чухал зангилаа төв болоход оршино.

 

 

Дунд хугацааны стратегийн зорилтууд :

  • Бүсийн бизнесийн орчин буюу зайлшгүй хэрэгцээт олон нийтийн үйлчилгээ, дэд бүтэц, холбоо мэдээллийн үйлчилгээ зэргийг бизнес эрхлэх бүрэн боломжийг хангахуйц чанартай байгуулах,
  • Гаалийн хяналтыг оновчтой зохион байгуулах, элдэв зөвшөөрөл, бүх төрлийн үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээгээр хүргэдэг байх, Тухайлбал;
  • Чөлөөт бүс болон гадаад орнуудын хооронд шилжиж буй бараа бүтээгдэхүүн, барааг илгээгч, хүлээн авагч, агентууд зөвхөн гаалийн бүртгэл мэдээлэлд бүртгүүлэх
  • Зарим онцгой бараанд тогтоосон экспорт, импортын квот, лицензийг аажмаар арилгах
  • Чөлөөт бүсэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх замаар шинэ дэвшилтэт техник технологи болон ноу-хау нэвтрүүлэх, нутагшуулах,
  • Монгол улсын хувьд экспортын харьцангуй давуу талтай бөгөөд гадаад зах зээлд эрэлт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг чөлөөт бүсэд эхлүүлэх,
  • Чөлөөт бүсийн боловсон хүчинг бэлтгэх, чадавхижуулах зорилгоор гадаадын нэр хүнд бүхий сургуулиуд, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах,
  • Бүсийн зорчигч, тээврийн хөдөлгөөний урсгал, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор бооцоот тоглоом, аялал, амралт зугаалгын бүсийг бий болгох,
  • Гадаад худалдааг үр ашигтай хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх замаар улс орны үйлдвэрлэл, хэрэглээний зах зээлийн хангамж, нийлүүлэлт, барааны эргэлтийг нэмэгдүүлэх,
  • Чөлөөт бүс хөтөлбөрт байгаль орчны асуудалтай уялдуулсан урамшууллыг бий болгох, Тухайлбал:
  • Хүрээлэн буй орчны менежмент, стандартыг хэрэгжүүлсэн үйлдвэрлэл, байгууллагуудад татварын хөнгөлөлт эдлүүлэх, хураамжаас чөлөөлөх
  • Чөлөөт бүс дэх үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, зардлыг хэмнэх чиглэлд санаачлага гаргаж, хамтран ажилласан компаниудыг урамшуулах
  • Чөлөөт бүсэд байнга болон түр оршин суугч, үйлчлүүлэгчдэд хүрээлэн буй орчин бохирдуулсан тохиолдолд авах арга хэмжээг таниулж, холбогдох журмаар зохицуулах гэх мэт,