Е-MONGOLIA-ИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ “АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСЭД

“Алтанбулаг”  чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд бүртгүүлэх, бүртгэлийн гэрчилгээ авах цахим үйлчилгээ нь 2022.10.31-ний өдрөөс эхлэн нээгдлээ. 

E-Mongolia системээр тус үйлчилгээг үзүүлснээр  цаасан хэлбэрээс цахим хэлбэрт шилжиж, хөрөнгө оруулагч ААН, иргэд үйл ажиллагаагаа явуулахад төрийн үйлчилгээг илүү хялбар, ил тод, хүртээмжтэй боллоо.