“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХИЙСЭН АЖИЛ ХЭРГИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ.

“АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХИЙСЭН АЖИЛ ХЭРГИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ.

Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба нь 2021.07.07-ны өдөр  Татварын Ерөнхий Газрын удирдлагуудтай цахим уулзалтыг зохион байгууллаа. Үүнд :

  • Татварын удирдлага, олон улсын татварын газар,
  • Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний газар,
  • Хуулийн хэрэгжилтийг хангах газар,
  • Татвар хураалт удирдлага, арга зүйн газар,
  • Татвар төлөгчдөд үйлчлэх газар,
  • Мэдээлэл, технологийн төв

Тус цахим уулзалтаар “Чөлөөт бүсийн тухай” хууль болон холбогдох татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд “Чөлөөт бүс дэх татварын тусгай дэглэм”-ийн зохицуулалтууд болон харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах гэрээг шинэчлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх талаар авч хэлэлцсэн.

Цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой шийдэлд хүрсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.