МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ



 

 

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны  02  сарын  12  өдөр

Дугаар  34

   ““Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1.““Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолын “худалдааны” гэснийг хассугай. 

            2.““Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолын 2-4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

          МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД