БНСУ-ЫН "МЭДЛЭГ СОЛИЛЦОХ ХӨТӨЛБӨР" KSP СУДАЛГААНЫ БАГИЙНХАН “АЛТАНБУЛАГ” ЧӨЛӨӨТ БҮСЭД.

БНСУ-ын "Мэдлэг солилцох хөтөлбөр" KSP, Азийн хөгжлийн банк хамтран  "Монгол улсын чөлөөт бүсүүдийн тогтвортой, үр ашигтай үйл ажиллагааг дэмжих нь" судалгааны төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Судалгааны ажлын хүрээнд чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт татах шинэлэг хэлбэрүүд, чөлөөт бүсийг хөгжүүлсэн БНСУ-ын туршлагыг жишээ болгон судалж, Монгол улсын чөлөөт бүс тус бүрд тохирсон бодлогын зөвлөмж боловсруулах юм.

Төслийн багийнхан 2022.07.01-нд "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллаж чөлөөт бүсийн өнөөгийн нөхцөл байдал, дэд бүтцийн барилга байгууламжтай танилцлаа.