ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ БАРИМТЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна 

/2022.01.14-2022.01.21/

 

“Алтанбулаг” чөлөөт бүс нь халдвар хамгааллын дэглэмийг сахих чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулж ажиллалаа. Үүнд:

  1. Байнгын үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч ААН-үүдийн дэлгүүрүүдэд  хүн хоорондын зайг баримтлан амны хаалт, бээлийг зөв хэрэглэх тал дээр хяналт шалгалтыг хийж, шаардлага тавьж ажиллалаа.
  2. Ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор: - Гаалийн ерөнхий газар болон, Сэлэнгэ аймаг дах гаалийн газартай цахим уулзалт хийж, гаалийн хяналт шалгалтын процессийг хурдан шуурхай болгоход “ХУР”, E-Mongolia системийг нэвтрүүлэх арга шийдлийн талаар хэлэлцсэн. - чөлөөт бүсэд ажиллах гаалийн байцаагч нарын ажлыг хурдасгах зорилгоор бүсрүү нэвтрэхээр дугаарлаж буй машинуудад гаалийн декларацийг тарааж, бүсээс гарахад нь хураан авч бүртгүүлэхээр зохицуулалтуудыг хийж, тус тус хамтран ажиллаж байна.
  3. Бүсийн дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний үнийг ил тод байршуулах чиглэлийг тогтмол өгч, хяналт тавьж байна.
  4. Бүсийн үйл ажиллагааг 2022.01.18-ны өдөр 15 цагаас түр хааж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн  арга хэмжээг авч, гадна дотно талд их цэвэрлэгээг хийлээ.