МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН "ЭКСПО -2022" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Алтанбулаг” чөлөөт бүс, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын “Экспортыг дэмжих төв” хамтран зохион байгуулсан “ЭКСПО-2022” үзэсгэлэн худалдаа 2022 оны 06 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд боллоо. 

Монгол-Оросын хамтарсан "ЭКСПО -2022" үзэсгэлэн худалдааны хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд  “Алтанбулаг” чөлөөт бүсийн Захирагч Г.Ганзориг мэндчилгээ дэвшүүлэв.

Тус ”ЭКСПО-2022”-д “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд  болон Улаанбаатар хотоос үндэсний томоохон  компаниуд идэвхитэй оролцлоо.